АЛДААНЫ ЗААВАР

1. Хэрэглэгчийн картын дугаар болон нууц үг буруу гэсэн алдаа заавал дараах зүйлсийг шалгаарай

  • Картын хэрэглэгчийн нэр нууц үгийг хийхдээ Caps Lock дарагдсан эсэх шалгах
  • Үсгийн фонд англи хэл дээр байгаа эсэхийг шалгах
  • Картын дугаар, нууц үгийн  өмнө болон хойно хоосон зай авсан эсэхийг шалгах​​

2. Сүлжээний зурган дээр улаан  Х тэмдэглэгээ  гараад интернэт орохгүй байвал яах вэ?

  • Төхөөрөмжийн холболт, лан кабелыг  шалгах хэрэгтэй, хөндийрсөн байх магадлалтай.
  • Эсвэл: /компьютер, notebook-ээс дотоод сүлжээгээ шалгана.  Үүнд:
  • Windows Vista үйлдийн систем дээр

Start → Control panel →Network and internet connection →Network connection руу ороод Local area connection дээр хулганын баруун товчлуурыг Enable гэж сонгоно.

  • Windows 7 үйлдлийн систем дээр

Start →Control panel →Network and sharing center →Change adapter settings-рүү ороод Local area connection дээр хулганы баруун товчлуурыг дарж Enable сонгоно.

3. Сүлжээний зураг дээр шар анхаарлын тэмдэг заагаад интернэт орохгүй бол дараах зааврыг дагана уу.

  • Сүлжээний UTP Кабелын утсаа салгаад дахин холбох
  • IPv4 address шалгах : Start →Control panel →Network and internet→Network and sharing center → Change adapter settings → Local area connection дээр (mouse2)  дарна. Properties →Internet protocol version4 (TCP/IPv4) гэснийг сонгон Obtain an IP address automatically гэснийг сонгоно. Мөн Obtain DNS server automatically –г сонгон ОК дарж бас дахин ОК дарна. Ингэснээр холболт хэвийн үүснэ.
  • Wireless Router төхөөрөмжөө салгаад  сүлжээ хүлээн авагч төхөөрөмжийг  компьютер, notebook-д холбож үзэх

4. Хэрэглэгч бүртгэгдээгүй байна гэсэн алдаа заагаад байна

Энэ алдаа нь та картын дугаараа буруу хийсэн тохиолдолд буюу картын дугаарынхаа урд нь юм уу, ард нь хоосон зай болон ямар нэгэн тэмдэгт бичсэн тохиолдолд заадаг учир картын дугаараа сайн нягталж шалгаарай. 

5. Kewiko.mn сайтын Онлайн төлбөр тооцооны системээр интернэтийн эрхийг  сунгалт хийх гэхээр болохгүй байвал 

Та интернэтийн эрхээ сунгахын тулд зөвхөн Кевико-н сүлжээнд холбогдож интернэтийн эрхээ сунгах боломжтой.

6. Unable to connect to the internet. Энэхүү алдаа гарвал интернэт холболтоо шалгана уу. /лангийн утсаа шалгах, лан картаа enable/disable хийх/

7. Нэвтрэх хуудас гарч ирээд картын хэрэглэгчийн нэрээ бичээд  холбогдохоор Тавтай морилно уу? гээд салаад байвал,  Нэвтэрч ороод шууд Гарах товч дээр даралгүйгээр өөр сайт руу хандана.

8. Картын холболтоо яаж салгах вэ?

-   http://wireless.kewiko.mn/status линкээр ороод log out сонгоод картын холболтоо өөрөө салгаж болно

-   Манай лавлах төвийн 7777-7778, 7507-7778 дугаарт холбогдоод картын холболтоо салгуулах боломжтой

.