Хувь хэрэглэгчийн интернэт

nfm

Интернэттэй болохын тулд шилэн кабел, лангийн холболт, суурилуулалт гээд цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагддаг. Тэгвэл манай интернэтийг хэрэглэхэд эдгээр асуудлуудтай тулгарахгүй.

Манай компаниас танд санал болгож буй үйлчилгээ нь утасгүй интернэт буюу WI-FI гэдгээрээ онцлогтой. Энэхүү үйлчилгээг хэрэглэхэд хялбар,  Улаанбаатар хотын гэр хорооллын иргэн бүр хэрэглэх боломжтой. Манай сүлжээнд холбогдоход танд зөвхөн Notebook, ухаалаг гар утас, iPad зэрэг WI-FI дэмжигчтэй төхөөрөмжүүд мөн суурин компьютертой байхад интернэт ашиглах боломжтой болох юм.

Хэрэглэгч та дээрх төхөөрөмжүүдийг аль нэгийг нь сонгон интернэт ашиглахдаа доорх 4 төрлийн картуудаас өөрийн хэрэгцээндээ тохируулан сонгон авах боломжтой.

Кевико утасгүй интернэтэд холбогдох 4 төрлийн картын хурдыг Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-оос гаргасан дүрмийн дагуу 1/4 харьцаагаар хувааж /shared/  олгодог болно. Манай утасгүй интернэтийн үйлчилгээний нэг хэрэглэгчид өгөх хурд 4 Mbps хүртэлх хурдтай байх ба утасгүй интернэт хэрэглэгчийн холболтын сигналын түвшин, холбогдож буй байрлалын онцлогоос хамааран интернэтийн хурд удаан,  холболт үүсэхгүй байж болзошгүй. Иймээс хэрэглэгч та бүхэн нэвтрэх хуудас дээрх www.kewiko.mn холбоос дээр даран манай web сайтруу хандаж үзсэний дараа карт худалдан авахыг анхааруулж байна.